МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдах эсэх нь тодорхойгүй байна.
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд олонх болсон МАН Засгийн газраа бүрэн бүрдүүлж чадаагүй байгаа. Одоогоор Засгийн газрын 11 сайд тамгаа хүлээн авч ажилдаа ороод байгаа бол үлдсэн 4 сайдын нэр тодроогүй байгаа билээ.
Уг нь МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудал хэлэлцэгдэх ёстой. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг рүү асуудал орж ирэх юм. Харин өчигдөр МАН-ын УЗ хуралдана гэсэн хүлээлт байсан ч хуралдалгүй өнжсөн бол өнөөдөр ч хэзээ хуралдах эсэх мэдээлэл байхгүй байгаа юм.
Сэтгэгдэл (7)