Нийслэлийн Засаг дарга С.Батболдын “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын бэлтгэл үргэлжилж байна.
Энэ жилийн хувьд уг наадам наймдугаар сарын 06-07-ны өдрүүдэд болно. Тус наадам уламжлал ёсоор Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд нийт ард иргэдийнхээ амар амгалан, сайн сайхны төлөө 500 ламын уншлагаар эхлэх бөгөөд Очирваань бурханы тахилга, Монгол цамын ёслол, Унзад лам нарын тэмцээн, Эрийн гурван наадмаар "Хүй долоон худаг"-т үргэлжлэх юм. Мөн энэ үеэр "Уул усны домог" 350 уран нугараачийн үзүүлбэрийг толилуулахаар бэлтгэж байгаа юм.