Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд малын гоц халдварт өвчин болох шүлхий өвчин гарсан билээ.
Тэгвэл эрсдэлтэй бүс нутгийн шүлхийд мэдрэмтгий малыг вакцинжуулах ажлын найман хэсэг Сүмбэр сумын 4,5,6-р баг, Баянтал сумын 2-р багт гарч дархлаажуулалт эхлээд байна. Малын шилжилт хөдөлгөөн отор нүүдэлтэй холбогдуулан вакцинжуулах малын тоонд өөрчлөлт гарсан. Вакцинжуулалтад 108344 мал хамруулахаас 219 өрхийн 70613 мал хамруулж, гүйцэтгэл 65 хувьтай явагдаж байгаа дүнтэй байна.
Сэжигтэй болон голомтын бүсийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа байнга явагдаж байгаа, голомтын болон сэжигтэй бүсийн 10 өрхийн 9 хашаа хорооны 1804м2 талбайг халдваргүйжүүлсэн байна. Голомтын бүсийн 16 өрхийн 10985 толгой мэдрэмтгий малыг вакцинжуулж дуусчээ. Баянтал сумын эрсдэлтэй бүсийн 800 толгой үхрийг вакцинжуулж дуусгалаа гүйцэтгэл 100 хувьтай байна. Голомтод нийт 145 үхрээс 43 өвчилсөн, 3 үхэр үхсэн, 39 өвчтэй, /1 үхэр нядалж 10 төрлийн дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн бол нийт 103 үхрийг тусгаарласан байна. Голомтын болон сэжигтэй бүсэд дуудлагын тоо, үхсэн малын тоо, өвчилсөн малын тоо, голомтын тоо нэмэгдээгүй байна.