Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт энэ сарын 18-наас орон даяар эхэлсэн. Тэгвэл дархлаажуулалт өнөөдөр 18 цаг хүртэл үргэлжлэх юм байна.
Тиймээс дархлаажуултад, тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай ба 6 наснаас дээш насныханд тарих заалттай.
Иймд иргэд та бүхнийг оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.