Монгол улсын цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Б.Бат-Оргил нар цагдаагийн чиг үүргийг хэрэгжүүлж, нутгийн иргэдийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах чиглэлээр Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа гадаадын бусад орны цагдаагийн алба хаагчид ялангуяа Өмнөд Суданы цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагчидтай хамтран ажиллахаар болжээ. Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис зөвлөлийн гишүүдийн хамт хоёр алба хаагчдаа хүндэтгэл үзүүлэн амжилт хүссэн байна.
Цагдаагийн Ерөнхий газар нь Монгол улсын олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцоог нэмэгдүүлэх, олон тулгуурт гадаад бодлогын үндсэн нөхцлийг бүрдүүлэх болон цагдаагийн байгууллагын нэр хүндийг олон улсын тавцанд нэмэгдүүлэх, гадаад харилцаа хамтын ажиллагааны үр нөлөө, өгөөжийг сайжруулах зорилгоор Монгол улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар уламжлуулан Энхийг сахиулах газарт хүсэлт тавьсаныг нааштай хүлээж авсаны үр дүнд ийнхүү алба хаагч нарын төлөөлөл явж эхэллээ.
Дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах НҮБ-ын мандаттай цагдаагийн ажиллагаанд анх удаа оролцож, хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх тэдгээр ард түмний энх амгалан, амар тайвны төлөө бусад олон улсын мэргэжилт нэгт нөхөдтэй хамтран ажиллах юм байна.