Дорноговь, Говьсүмбэр аймгийн замыг түр хугацаагаар хаасан байна. Тодруулбал Говьсүмэр аймгийн Сүмбэр сумын нутаг Муу хөөтийн морины энгэр хэмээх газар малын шүлхий өвчин гарсан байна.
Тиймээс тус суманд хорио цээрийн хязгаарлалт тогтоож, дөрвөн пост гарган ажиллуулж байгаа бөгөөд Дорноговь, Говьсүмбэр аймгийн замыг түр хугацаагаар хаасан гэдгийг эх сурвалж мэдээллээ.