МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо.
Д.Амарбаясгалан нь өнгөрсөн дөрвөн жилд МАН, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сөрөг хүчин байх үед бүлгийн даргаар ажиллаж байсан билээ.
Тэгвэл Д.Амарбаясгалан эрх барих дөрвөн жилд мөн л МАН-ын бүлгийн даргаар ажиллахаар болсон бөгөөд ийнхүү намын ЕНБ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдов.