УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Үүнд:
1.Эрчим хүчний сайдыг томилох тухай
2.Барилга хот байгуулалтын сайдыг томилох тухай
3.Монголбанкны дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай
4.Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай
5.Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай
6.Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай зэрэг асуудал багтсан байна.
Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны болох юм. Хуралдаанаар Засгийн газрын сайд нарын томилгоог хэлэлцэхээс гадна дэд хороодын дарга нар болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох зэрэг асуудал хэлэлцэгдэх ажээ.