Мэргэжлийн Засгийн газар 13 яам, 16 сайд, 13 дэд сайд, 10 тохируулагч агентлаг, 17 хэрэгжүүлэгч агентлагтайгаар ажиллахаар бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулсан.
Тэгвэл өнөөдрөөс дэд сайдуудын нэрс яригдаж эхэлсэн байна. Тодруулбал
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар Ш.Солонго улиран томилогдож магадгүй байгаа аж. Харин
Сангийн дэд сайд - З.Мэндсайхан /Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга/
-Батлан хамгаалахын дэд сайд – н.Эрдэнэбаатар
-Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд - Ж.Саулэ /МАН-ын нарийн бичгийн дарга/
-Гадаад харилцааны дэд сайд - Х.Булгантуяа /МАН-ын нарийн бичгийн дарга/
-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд - Н.Удаанжаргал /МОХ-ны Ерөнхийлөгч/
-БСШУС-ын дэд сайд - Я.Төмөрбаатар /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх/
-Барилга, хот байгуулалтын дэд сайд - Б.Амарсанаа /МАН-ын УЗ-ийн гишүүн/
-Эрчим хүчний дэд сайд - А.Тлейхан /УИХ-ын гишүүн асан/
-Зам тээврийн дэд сайд - Б.Цогтгэрэл /УИХ дахь МАН-ын бүлэг/
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд - С.Оюунбилэг /МАН-ын УЗ-ийн гишүүн/
- Эрүүл мэндийн дэд сайд - Д.Очирбат /УИХ-ын гишүүн/
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд - Б.Мөнгөнчимэг нарын нэр яригдаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байгаа юм.
Сэтгэгдэл (19)