Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойн баяр өчигдөр эхэлсэн.
Баяр ёслолын үеэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн худалдах нь ихэсдэгтэй холбогдуулан тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар хүнсний аюулгүй байдлын шалгалт хийжээ.
Шалгалтаар хугацаа хэтэрсэн, 1.5 сая төгрөгийн өртөг бүхий 20 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн илрүүлэн устгасан байна. Тухайлбал наран цэцгийн тос, молоко, сайра, рулет, жимсний чанамал зэрэг бүтээгдэхүүний хадгалах хутацаа нь дууссан байжээ.
Сэтгэгдэл (1)