УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэж, П.Сэргэлэнг 95 хувийн саналаар дэмжлээ.
Мөн Эдийн засгийн Байнгын хороо дангаараа хуралдаж, Барилга, хот байгуулалтын сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэн, хотын дарга асан Г.Мөнхбаярыг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Түүнчлэн энэ хуралдаанаар Эрчим хүчний сайдыг томилох тухай асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэж байна.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай, Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.