зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ын даргад горилж буй эрхмүүдийн хэн нь, хэн бэ?

2016-8-09
0
ЖИРГЭХ

        Сонгуульд өвдөг шороодсон Ардчилсан намынхан алдаа, онооныхоо талаар одоо л ярилцах сөхөөтэй болж байна. Тус намыг шинэчлэх цаг нь болсон гэж олон нийт ч шүүмжилдэг намынхан ч ярьдаг. Харин АН-ынхан шинэчлэгдэх нь бүү хэл фракцуудынхаа тэмцэлд идэгдсээр өнөөдрийг хүрсэн нь сонгуульд амаараа шороо үмхүүлэх гол шалтгаан болсон гэж хэлж болно.

 

Сонгуульд ялагдуулсан гол буруутнаар З.Энхболдыг тодруулж намын даргаасаа мулталсан ч халж, солиод өнгөрөхөөс илүүтэй засч, сайжруулах шаардлагатай олон зүйл тус намд бий. Тиймээс тус намынхан болж бүтэхгүй асуудлуудаа болон намын шинэ даргыг томилох асуудлыг ирэх сарын арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаараа шийдвэрлэхээр тов гаргажээ. Уг Их хурлаас өмнө ҮЗХ-г энэ сарын 25-нд хуралдуулахаар болсон байна. Уг хурлаар долдугаар сард хуралдахдаа хэлэлцэж амжаагүй намын дүрмийн шинэчлэлд санал авах, УИХ, аймаг, нийслэлийн сонгуулийн ялагдлын шалтгаанд үнэлэлт өгөх, орон нутгийн сонгуульд оролцох бэлтгэлибн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

АН-ын даргад гурван хүний нэр яригдаж байна

 

Одоо тус намын даргын ажлыг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат түр оролж байна. Харин намын жинхэнэ даргаар хэн сонгогдож ирэх жилүүдэд АН-ыг удирдах нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Иргэдийн дунд Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Лу.Болд, Х.Тэмүүжин нарыг намын даргад өрсөлдөнө гэсэн мэдээлэл байна. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар эдний хэн нь биш харин УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Г.Батхүү нар намын даргад горилж байгаа юм байна. Дээрх хүмүүс даргын төлөөх марафоноо аль хэдийн эхлүүлсэн бөгөөд намын гишүүдтэйгээ хэсэгчилж уулзах хөдөө орон нутгаар явж намын анхан шатны нэгжүүдээр хурал, уулзалтуудыг хийж яваа сурагтай.

 

Ирэх жилүүдэд Ардчилсан намыг удирдаж 2020 оны сонгуульд авч орох хариуцлагатай хүн дээрх гурван хүнээс сонгогдох магадлал тун өндөр байна. Намаа хүнд хэцүү үед удирдаж хариуцлагатай сайн ажиллан, зоригтойгоор алдаагаа засч чадвал дараагийн сонгуульд АН ялалт байгуулахад ойрхон байна. Ингээд Ардчилсан намын даргаар сонгогдох магадлал бүхий дээрх гурван эрхмийн хэн нь, хэн бэ гэдэгтэй танилцъя.

 

УИХ-ын гишүүн асан Лу.Гантөмөр

 

- Түүнийг “Нэг ардчилал”, “Алтангадас” фракцаас зүтгүүлж байгаа аж. Тус хоёр фракцийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгуулсан гэдэг. Ихэвчлэн залуу гишүүдийн бүрэлдэхүүнтэй тус фракцаас нэр дэвших Л.Гантөмөр Ерөнхийлөгчийн хүчтэй дэмжлэгтэйгээр намын даргад өрсөлдөх магадлал тун өндөр байна.  Түүний хувьд 1991 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн дунд сургууль, 1996 онд Японы Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер,  1999 онд Японы Нагаока технологийн их сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр тус, тус төгссөн. Тэрбээр  2000-2004 онд “Сэтгэшгүй трейд” ХХКомпанид дэд захирал, 2000-2007 онд Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, 2007 оноос Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж, улмаар 2004-2008, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон 2006-2007 онд  Монгол   Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Япон, англи, орос хэлтэй. Өнгөрсөн дөрвөн жил  Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажилласан. АН-ын нэр цэвэр залуу улс төрчдийн нэг.

 

Харин Г.Батхүүг МоАН зүтгүүлж байгаа аж. УИХ-д гурав дараалан сонгогдсон тэрбээр энэ удаа намтайгаа хамт сонгуульд өвдөг шороодсон. Түүнийг хүмүүс “АПУ”-ийн гэж цоллодог. УИХ дахь бизнесмэн гишүүдийн нэг байсан.  Г.Батхүүгийн хувьд УИХ-д 1996-2000 онд УИХ-ын гишүүн болсон ч дараагийн сонгуульд ялагдал хүлээсэн. Харин 2004-2008 онд тэрээр ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн 2012 оны сонгуульд шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн болж 2016 он хүртэл ажилласан юм. Тэрбээр 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль, 1983 онд ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,  1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистрантурыг тус, тус төгссөн. Бизнесийн удирдлагын ухааны магистр зэрэгтэй. Харин хэр сайн улс төрч вэ гэдгийг монголчууд дор бүрнээ тодорхойлно. 

 

Харин Д.Эрдэнэбатыг МҮДН, Шонхор фракци зүтгүүлж байгаа гэх юм. Д.Эрдэнэбатын хувьд энэ жил хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын бүлгийн дарга, Аж үйлдвэрийн сайдаар ажилласан. Өмнө нь  Багануур дүүргийн Засаг дарга. "Ноён" группын ерөнхий захирал. "Залуучууд зочид буудал"-ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. ОХУ-ын Эрхүү хотын дээд сургуулийг авто инженер, механикийн мэргэжлээр 1983 онд төгссөн. ХБНГУ, Японд мэргэжил дээшлүүлсэн.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Намрын чуулган өнөөдөр хаана
УИХ-ын С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (182.160.33.177)
    шаймий гантөмөр нар их идсэн луухаанууд. нутаг буцацгаа.
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • zochin (118.176.138.243)
    гантөмөр нэр цэвэр гэж ёстой худлаа даа. Худлаа мэдэмхий дүр эсгэхээс цаашгүй хоосон толгой шүү дээ. Боловсролын яамыг удирдаж байсан гэхээс ой гутах юм
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.132)
    Gantumur ireeduitei songolt bolno.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Гантөмөр сайдыг сонговол арай холч ухаан, уужуу сэтгэлтэй залуу даа. Монголын боловсролд дорвитой ажил хийсэн нэр цэвэр ухаан сийрэг энэ хүнээ сонгох л хэрэгтэй дээ АН минь
      2016 оны 08 сарын 09
  • Зочин (103.26.193.27)
    Энэ 3 фракци гээд байгаа юмнуудын арын савдаг нь тас базуулчихсан байгаа ш дээ хоорондоо тэгээд чулуу шидэлцэх юм байлгүй төр ард түмэнээс л хол бол хоорондоо тэгээд нүдэлцэж л байг хэн тоох уу?
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Иргэн (141.89.89.67)
    Батхүүгийн АПУ нь архиндаа донтуулагчийн бодисоо дэлхийн стандартаас хамаагүй илүү хийдэг шүү дээ. Мөнгөний төлөө монголчуудыг архиар бөмбөгдөж байгаа хүн. МАН-ын MCS-ийн, Элбэгээгийн холбоотон. Бүр мөсөн алга болбол зохих хүний нэг
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Иргэн (141.89.89.67)
    Хүмүүсээ Батхүүг одоо улс төрөөс бүр зайлах нь зөв гэдгийг ойлготол нь хэлж, бичиж баймаар юмаа. Энэ хүн хамаг муу муухайг санаачилж хийдэг шүү дээ. АН гэж байгаа боловч МАН-ын холбоотон, мөнгөний төлөө юу ч хийж мэдэх хүн. Баярцогт, Сайханбилэг энэ 3 ыг АН аас цэвэрлэвэл үндэс нь цэвэрших юм шүү дээ. Гантөмөр Элбэгээгийн үгнээс гарахгүй тул бас дэмий.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • ӨВӨӨ (203.91.117.8)
    ИЙМ Л ХҮМҮҮС ШҮҮДЭЭ ЖАРАН ЧАВГАНЦЫН НЭГ НЬ ТҮРҮҮЛЭХ БАЙЛГҮЙ БАТХҮҮ ХУЛГАЙЧ ЯАЖ ЧАДАХ ВЭ ЛУЙВРЫН МӨНГӨӨРӨӨ БОЛЖ БАЙНА УУ АМАРЖАРГАЛ Л ДЭЭР ДЭЭ
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.31.91)
    Эрдэнэбат арай дээр шүү .е.н.б дарга баыхдаа сайн ажилласан .Саяхан аж үйлдвэрийн сайдаар богино хугацаанд ажилласан ч дорвитой хуулиудыг батлуулж чадсан их хуралд нэг асуудал бариад ороход батлуулж чаддаг ер нь зангарагатай шударга ,өндөр шаардлагатай том улс төрч шүү.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Иргэн (103.212.116.240)
    Батхүү л арай дээр юмдаа?!
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.31.44)
    Bathuu-g songovol AN budaa 2020 ond naidah hereggui ee!!!!!!!!!
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.31.44)
    Bathuu demii bh daa. Arhiaraa maniagaa ugjaad bayajsan. Hunii zovlongoor jargal hiij bgaa. Ter APU-g yaj avsan boloo!???
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Zochin (103.229.122.130)
    Gantomotiig demjij bna.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Gishuun (202.9.40.154)
    Bath uu,Erdenebat,Batuul,Bold,Amarjargal,Bold,Saihanbileg,Altanhuyag,Z.Enhbold,Erdenee,Bayartsogt,Garamgaibaatar,..narlu AN iin daraga.yavch bolj bolohgui shuu ee uu used. Gantumur bolno shuu.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.24.24)
    Bathuu Gantumur 2 l bish shuu
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.193.217)
    Энэ 3-с бол Гантөмөр шууд л гарах ёстой луйвараар Г.Батхүүг сонговол тэгээд л намын хувь заяатай холбоотой болчихно.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Baasan (171.25.193.131)
    Shuudain dotroo shorgootsolddog ardchilsan nam aldaa zasna gej baihgui ard tumniig basamjilhaar ingedeg ym daa songuuliin umnu songogchidiig sanaliin huudsaar toolohoor ingedeg yum.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.40.43)
    BATUUL ANHNII TEMCEGCH . ENE HUND ERUNHIILEGCH BOLOH ERH BAIGAA. ARD TUMEN HUSEJ BAIGAA. ARDCHILALIIG UNAGSAN GONCHIGDORJ . ALTANGADAS GEDEG LUUVRIIN PRAGCIIG ZAILUULAA...
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.215)
    БАТ ҮҮЛ МЭТИЙН ҮРЭЛГЭН БОДОЛГҮЙ ХҮМҮҮС БИШ ШҮҮ
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Юмыг ёс журмаар нь авч явдаг хүн тавья гэвэл Амаржаргал л байна.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • bats (122.201.24.57)
    Erguu hugshin garuudaasaa tatgalzaach uur ur chadwartai zaluu hun alga uu 40 s doosh bol zugeer um bishuu
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • зочин (202.126.91.217)
    энэ бат уул намын даргаа хийж болдгуй юм уу аж ахуйн ажил хийж чадсан юм чинь хэдэн хунийг зангидаж чадна даа
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Танай нам бус гэхдээ (103.57.94.75)
    Эд нар бишээ, Ер нь олигттой олигархи байдиймуу танайд, Арай шударга нь Батзандан, Гэхдээ тэр пракцгүй, Ер нь МАН-ын Н. Энхтүвшингийн пракцад тохирох хүн бана лээ
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • зочин (119.40.98.98)
    Энэ гурав лав биш бүр хол байлга харин Тэмүүжин, Батзандан хоёр дээр сунгаа хийх хэрэгтэй.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • ХҮН ХҮН (103.10.23.71)
    ЭНЭ ХЭД БИШ ЭЭ БАТЗАНАН МЭТ АРАЙ ӨӨР БОДОЛТОЙ АРД ТҮМНЭЭ ГЭСЭН ХҮН ХЭРЭГТЭЙ ТЭГЭЖ БАЙЖ АН ШИНЭЧЛЭГДЭЖ ЭХ ОРНОО ГЭСЭН ШУДРАГ ХҮМҮҮСЭЭР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЭЖ ЧАДНА
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
    • Иргэн
      Батзанданг Ардчилсан намынхан хүлээн зөвшөөрөхгүй!!!
      2016 оны 08 сарын 09
  • Зочин (139.5.216.62)
    Батхүү архи хийхээ болчих тэгвэл дэмжиж болно
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.72.245.122)
    neg setertei uxna olood l tavichix aniixaan xaxaxa
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (27.123.214.108)
    BATXVV GESEN VV? ARAI UGUI BAILGUI DEE
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.43.211)
    Архиаар ард тумнээ угжигч хун сэтгэлтэй байхуу.Мон нам дамжсан нохор мугуйдаараа л сайн байхаас намаа баллана шуудээ.Сонгууль болохоор л сайхан санаа гаргадаг нохор сэтгэлтэй байж чадахуу. Энэ бугдээс хархад АН-хан хэн над ашигтай байхав гэдэг ууднээс сонголт хийх юм байна.Гэтэл унэн монийг ярьдаг Амаржаргалаа огт ярихгуй юм.Ер нь АН-хан бодит байдалдаа дугнэлт хийх чадваргуй улсын цуглуулаг болжээ.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.89.171)
    бас нэмэхэд энэ намын үндсэн суурь болсон МоАХ хаана яваа вэ? бат-үүл амаржаргал тэмүүжин 3 найдвартай
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • будааа (202.126.89.171)
    энэ 3 нэг л бишээ. ахиад л ерөнхийлөгчид навс унах 3 байна тэрний оронд амаржаргалаа тавибал нэвт гарнаа. бүүр болохгүй бол үүрээсээ эхлээд гишүүдээсээ асуу
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • ммм (43.242.241.151)
    Эрдэнэбат шиг зангарагтай ажил хэрэгч зарчимч хүн алга даа
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.9.41.92)
    энд нэр нь гараад байгаа 3-ын хэн нь ч АН-ын дарга болох хүмүүс биш байна шүү дээ. Иймэрхүү юмнууд энэ намын дарга болох юм бол тарсан дээр л дээ. Ялангуяа тэр Гантөмөр гэдэг хар нялхааара фракцын толгойлогч болсон нөхдүүд энэ намыг бүрмөсөн самарна.
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • бичээч (103.229.122.199)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
    • Зочин
      Jg MAN-iin naimaach,hulgaich,aluurch,luiwarch,zodoochdiin bodoj setgedegiig unen todorhoilsond bajr hurgie!!!
      2016 оны 08 сарын 09
  • оросоо (139.5.216.42)
    АН НЭН ТЭРГУУНИЙ АЖИЛ БОЛ БАТХУУ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ НАРААС САЛ. УГУЙ БОЛ ДАРААГИЙН СОНГУУЛД УР ДУН ДАВТАГДАНА. БАТХУУ ПСДА ЛАЛАРАА ЗАЙЛ
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • cv (139.5.216.42)
    ЗА ГАНТОМОРИЙГ ЗУТГУУЛЖ БАЙНАА ГЭДЭГ ЧИНЬ ЭЛБЭГДОРЖИЙН ХОР УТГААРАА ХЭРЭГЖИЖ БАЙНАА ГЭСЭН УГ ДЭЭ. АН СОНГУУЛД ЯЛБАЛ ИРЭХ ЖИЛ СЭНТИЙНЭЭСЭЭ БУУХАД ХЭН Ч БИШ БОЛОХ БАЙВ. ЯЛАГДСАН НАМЫН ДАРГА БОЛОХЫН ТУЛД АН-г СОНГУУЛД УНАГААД ООРОО БУУХДАА НАМЫН ДАРГА БОЛОХ ТОЛОВЛОГООГ МИЕЭГИЙН МЭЛГЭРТЭЙ НИЙЛЖ ХИЙСЭН НЬ МАШ АМЖИЛТТАЙ БОЛЖ БАЙГАА ОПЕРАЦИ
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.10.22.2)
    халзан толгойт нь Дүлзэн, Гантөмөр нь Мүүн, Батхүү нь идээд идээ ханадаггүй нөхөр....
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • ү (202.179.31.86)
    намын даргаараа монгол хүн таваи байлгүй дотор нь ганц нэг увс хүн цохиж л явна
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.10.22.2)
    хэн нь ч чадахгүй, аалзны торыг нэхэлцсэн хүмүүс байна. шударга биш хүмүүс юу хийж чадах вэ
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • irgen (202.9.43.173)
    bathuu 19 horoololiin gazruudiig luibraar absan bogd haanii ordon muziini gazriig, gantumur turiin albanii darga nariig jip unuulahgvi gej garch irsen urid hojid duuldaj bgaagvi ih unetei jipuudeer darga nar tansaglasan, bas myymii shashin geechiin gol ezen. erdenebat dollor udhgvi 1000 bno gej 4 jil shulsee usechuulsen iim l hvmvvs bodit baidal deeree
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • . (202.179.27.56)
    Яг үнэндээ бол энэ жилийн сонгуулиар ард түмэн МАН-ын төлөө биш, харин АН-ын эсрэг санал өгсөн шүү дээ! Үүний гол буруутан нь АН-ын мулгуу дарганцарууд, бүр тодруулбал З.Энхболд, Женко болон тэдний гар хөл бологсод гол буруутнууд шүү!!! АН-ын даргаар Тэмүүжин мэтийн залуу хүнийг тавих хэрэгтэй! Аливаа юм ээлжтэй, халаатай байдаг жамтай биз дээ??!!
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
    • Зочин
      тэмүүжин хэтрүүлээд байдаг юм. эв хавгүй хүн. хэрүүл их хийдэг. Яаж нам авч явах вэ. тараачихна
      2016 оны 08 сарын 09
  • Зочин (202.9.40.67)
    MAHAN TOLGOI BAT HUU HARMCHAARA ALDARTAI .AGONCHIGDORJIIN ALTANGADSIINHAN ARDCHILALIIG USTGASAN. TIIML . HONSHOORTOI YUM BOL MUNGEN MEDAL AVSAN SUMYAD NEG MASHIN UGCHIH CHADAHGUI . GUILGICHIN SHUUDE CHI
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.11.134)
    halzan tolgoit arai deerl dee
    2016 оны 08 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ч.Хувьзаяа: AI системд нэвтэрснээс хойш эгнээ байр буруу эзэлсэн зөрчил гэхэд л 81 хувиар буурсан
    10 мин
  • Шинэ жилийн баяраар аюулгүй байдлаа хангах ЗӨВЛӨМЖ
    16 мин
  • Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    27 мин
  • Намрын чуулган өнөөдөр хаана
    36 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баярын түүх
    55 мин
  • УИХ-ын С.Цэнгүүн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    56 мин
  • А.БАЯР: Зам тээврийн ослыг 2025 онд 15 хувиар бууруулсан. Ирэх онд зам тээврийн осолд хүүхэд өртөж буй тохиолдлыг эрс бууруулсан
    1 цаг 13 мин
  • Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 23 мин
  • Шинэ жилийн шилдэг 24 мэндчилгээ
    1 цаг 29 мин
  • Улаанбаатарт өдөртөө -15 хэм хүйтэн байна
    1 цаг 41 мин
  • 2025 он: Гадаад харилцааны сэргэлтийг бататгалаа
    19 цаг 49 мин
  • Монгол шагайн харвааны “Шведийн цом-2025” тэмцээн боллоо
    20 цаг 2 мин
  • Гавьяат жүжигчин Г.Золбоот 40 жилийн өмнө тайзнаа амилуулж байсан дүрээ дэлгэцнээ дахин амилууллаа
    20 цаг 7 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    20 цаг 20 мин
  • Нийслэлийн төсвийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
    20 цаг 30 мин
  • Ёс зүйн дэд хорооны даргаар Б.Хэрлэнг томиллоо
    21 цаг 16 мин
  • АИ-92 бензин 10,080 тонн нөөцтэй байна
    22 цаг 9 мин
  • Монгол Улсын филармони нэрийн марктай боллоо
    22 цаг 30 мин
  • Намрын чуулган маргааш хаалтаа хийнэ
    23 цаг 12 мин
  • "Жүр үр"-ийн бялуунд оочирлохгүйгээр гэртээ шинэ жилийн амтат торт хийх жор
    23 цаг 24 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • Хэмнэсэн цагаараа...
  • Зул сарыг ГАЖ тэмдэглэдэг ТАВАН улс
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
  • ШИНЭ ЖИЛ: Баярын түүх
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
  • Маргааш бүх нийтээр амарна
  • Гавьяат жүжигчин Г.Золбоот 40 жилийн өмнө тайзнаа амилуулж байсан дүрээ дэлгэцнээ дахин амилууллаа
  • “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна
24 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д хоёр дахиа түрүүлсэн Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Шинэ жилийн баярын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК