
"Иргэд бензинд оочирлохоо болиод бялуунд оочирлож байна" гэх хөгжилтэй яриа гарчээ. Тэгвэл та уншигч та бүхэнд бялуунд оочирлохгүйгээр гэртээ шинэ жилийн амтат бялуу хийх жорыг хүргэж байна.
🧾 Орц (20–22 см хэвэнд):
Бялууны суурь:
-
Өндөг – 4 ш
-
Элсэн чихэр – 200 гр
-
Сүү – 200 мл
-
Ургамлын тос – 100 мл
-
Гурил – 350 гр
-
Хөөлгөгч (разрыхлитель) – 10 гр
(эсвэл сода 1 ц/х + цуу 1 ц/х) -
Ваниль – 1 ц/х
-
Давс – чимх
Крем (цөцгийн):
-
Цөцгий (30% ба түүнээс дээш) – 400 мл
-
Нунтаг сахар – 3–4 х/х
-
Ваниль – бага зэрэг
👩🍳 Хийх арга:
-
Өндөг + элсэн чихэр-ээ цайрч, хөөсөртөл сайн хутгана.
-
Сүү, тос, ваниль-аа нэмээд зөөлөн хутгана.
-
Гурил + хөөлгөгч + давс-аа шигшиж хийгээд нэгэн жигд болтол хутгана.
-
Хэвэнд хийж, 180°C-т халаасан зууханд 40–45 минут жигнэнэ.
-
Болсны дараа хөргөөд 2–3 давхар болгон зүснэ.
-
Кремээ: цөцгийг нунтаг сахартайгаа хөөсөртөл нь хутгана.
-
Давхар бүрт крем түрхэж угсраад гадна талыг чимэглэнэ.
✨ Чимэглэл:
-
Жимс (гүзээлзгэнэ, киви, жүрж)
-
Шоколадны үйрмэг
-
Кокосын үйрмэг
-
Гацуурын хэлбэртэй жигнэмэг
Л.Баяр
























































Сэтгэгдэл (3)