2016.8.28, Ням гараг / Билгийн тооллын: 26
Намрын эхэн улаан бичин сар
Нэг цагаан мэнгэтэй Хар морь өдөр
Аргын тооллын: 2016.8.28, Ням гараг
Наран ургах шингэх: 07.07-20.42
Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.