УИХ-ын чуулганаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 91,1 хувь нь дэмжлээ.
Чуулганы хуралдааны дараа Төрийн байгуулалтын байнгын хороо үргэлжлүүлэн хуралдаж уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх аж. Чуулганы хуралдаанаар яг одоо Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)