Өнөөдөр 2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд оролцсоныхоо дараа МУБИС-ийн хичээлийн жилийн нээлтэд оролцох аж. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа-1 хорооллын долдугаар дунд сургуулийн нээлтэд оролцох бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна.
Түүнээс гадна “Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяа Нийслэлийн 50 дугаар сургуулийн нээлтэд оролцжээ.
Сэтгэгдэл (2)