Улаанбаатар Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай автозамын “313-312” дахь км Бүрд сумын нутаг Шартын давааны Шар толгой гэх газарт хүчтэй аадар бороо орсны улмаас замын хөвөө үерт урсаж эвдэрчээ.
Улмаар "Өвөрхангай АЗЗА"-аас долоон хүний бүрэлдхүүнтэй бригад ажиллаж замын хөвөөг засварлан, тээврийн хэрэгслийг дамжин өнгөрүүлэхэд саадгүй болгон засварласан хэмээн Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газраас мэдээлжээ.