Өнөөдрөөс эхлэн газар тариалангийн бүс нутгаар бороо орж, уулархаг газраар нойтон цас орсон учраас ургац хураалтыг түр хугацаагаар хойшлуулсаныг салбарын яамнаас мэдэгдлээ. Цаашид ч цаг агаар муудаж бүтэн сайн өдөр газар, тариалангийн нутгаар нойтон цас үргэлжлэн орох төлөвтэй байна. Урьдчилсан мэдээгээр ургац хураалт 30 орчим хувьтай яваа бөгөөд 501.0 мянган тонн үр тариа, 174,7 мянган тонн төмс, 117,5 мянган тонн хүнсний ногоо, 43,4 мянган тонн малын тэжээл хураан аваад буй аж.