Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн үеэр багш, сурагчдыг гар утас ашиглахыг хориглосон тушаал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд гаргасан билээ.
Уг тушаал ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих юм.
Тэгвэл салбарын сайдын гаргасан тушаалыг ЕБС-иуд хэрэгжүүлээд эхэлжээ. Тодруулбал нийслэлийн ерөнхий болосвролын 1, 6, 31, 118, 50, 48, 84, 93, 24, 33, ИЦС, Мон-турк, “Шинэ Монгол” сургуулийн удирдлагууд сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэхгүй байх журмыг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна.