Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ипотекийн зээлд хамрагдах байрны талбайн хэмжээг нэмж 100.кв болгох боломжтой гэж мэдэгдсэний дагуу Барилга хот байгуулалтын яамнаас 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах асуудлыг тусгаж Засгийн газарт өргөн барьсан.
Тэгвэл Төв банк ипотекийн зээлэнд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 м.кв болгон ихэсгэх боломжгүй гэж үзжээ. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ “Монголбанкнаас ипотекийн зээлийн олголтыг эхлүүлэх гэхээр нэг асуудал үүсээд байна. Тэр нь, барилга хот байгуулалтын ипотекийн зээлийн журмыг өөрчлөх шийдвэрийн төслийг боловсруулахдаа 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах асуудлыг тусгаж өгсөн. Үүн дээр Монголбанк хуучин журам дахь 80 м.кв хүртэлх талбайгаа 100 м.кв болгож нэмэгдүүлж, зээлийнхээ журмыг сулруулах юм бол санхүүжүүлэх боломжгүй гэсэн хариулт өгсөн байгаа” гэв.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)