Ардчилсан намын төлөөлөл, УИХ-ын гишүүн Б.Наранхүү МАН-д элсэх сураг дуулдаж эхэллээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Я.Санжмятав, С.Эрдэнэ, З.Нарантуяа, Ж.Батзандан, Б.Наранхүү, Л.Болд, Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат, Д.Мурат нарын есөн гишүүнтэй. Харин эдгээр гишүүнээс Б.Наранхүү МАН-д урвах гэж буй талаарх "бор шувуу" Төрийн ордонд нисч эхлэв. Тэр бүү хэл түүнийг МАН-д элсэх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл ч байна. Хэрвээ Б.Наранхүү МАН-д элсвэл АН-ын бүлэг найман гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм. Харин ахиад хэн нэгэн Ардчилсан намыг орхивол тус нам УИХ бүлэггүй ч болж мэдэх юм.
Сэтгэгдэл (23)