Элэгний С вирүсийг устгах 98 хувийн үр дүнтэй шинэ эмийг “Омбол” ХХК өчигдөр танилцуулсан.
“Хепсинат-ЛП” нэртэй уг эмийг Энэтхэгийн Натко эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн бөгөөд сарын хэрэглээ нь 150 ам.доллар аж. Тэгвэл уг эмийг өнөөдрөөс худалдаалахаар болжээ.
Энэ эм сарын хэрэглээ нь 400 ам.доллар байсан бөгөөд есдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 300 ам.доллар болсон. Гэвч энэ эмийн үнийг дийлэхгүй эмчилгээ хийлгэж чадахгүй олон хүн байгааг харгалзан үнэ хямд хэр нь үйлчилгээ ижил эмийг “Омбол” ХХК оруулж ирээд байгаа нь энэ аж.
Эмийн сарын хэрэглээ нь 150 ам.доллар бөгөөд тухайн өвчтөний байдлаас хамаарч 3-6 сар хэрэглэх юм. Эмчийн жорын дагуу шууд эмийн сангаас худалдан авалт хийх боломжтой. Вирүсийн эмчилгээг эмчийн хяналтад зааврын дагуу хийх ёстой учраас цахим жороор эмийн жорыг бичих юм байна. Эмийг Элэгний эмийн мэдээлэл үйлчилгээний төв, хот болон орон нутгийн гэрээт эмийн сангаар худалдаалах аж.
Мөн “Омбол” ХХК “Хепсинат-ЛП” эмийг зургаан сар уух хүмүүст сүүлийн сарын эмийг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ.
ЭНЭХҮҮ ЭМИЙГ ЗАРЖ БОРЛУУЛАХ ЭМИЙН САНГИЙН ЖАГСААЛТЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
Сэтгэгдэл (2)