Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ нийгэмлэгийн ерөнхий хорооны ОХУ-ын талын гишүүд Д.Жигжиднямааг УБТЗ-ын даргаар томилох шийдвэрт гарын үсэг зурж, баталгаажуулжээ. Мөн УБТЗ-ын ерөнхий инженерээр ОХУ-ын Эрхүү хотын төмөр замын дарга томилогдсон байна. ОХУ-ын Москва хотноо хоёр өдрийн өмнө болсон хурлаас хойш УБТЗ нийгэмлэгийн ерөнхий хорооны хоёр талын гишүүд ойлголцолд хүрч, санал нэгдэхгүй асуудлууд байсан ч эцэст нь зөвшилцөн Д.Жигжиднямааг томилжээ.
Д.Жигжиднямаа нь Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, 1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл Улаанбаатар төмөр замын Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байжээ.
Сэтгэгдэл (6)