Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд газ үнэртэж, мансуурах цаашлаад амь насаа алдах тохиолдол гарах болов. Тэгвэл өчигдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 14 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурч байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Тодруулбал, Хангай хотхонд 14 настай эрэгтэй Э газ үнэрлэж мансуурсан байдалтай байсан аж.
Одоогоор энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)