Монголд анх удаа болох “Далайн амьтдын тоглолт энэ сарын 5-наас тоглогдох байсан ч түр хойшилсон байна. Энэ талаар албаны эх сурвалж “Тоглолт хойшилсон нь үнэн байх” гэв. Хүйтний улирал айсуй цаг үетэй давхцан хийгдэх тус тоглолт хүүхэд, залууст сонирхолтой байх болно. Тоглолтын үзүүлбэрт далайн хав болон далайн гахайн сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ. Тасалбарын үнэ суудлаасаа хамааран өөр байх бөгөөд гурваас доош насны хүүхэд үнэгүй үзэх боломжтой хэмээн зохион байгуулагчид хэлсэн юм.