УИХ-ын намрын ээлжит чуулган түр завсарлаад байгаа билээ.
Тодруулбал УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг аравдугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд гарын үсэг зурсан
.
Тэгвэл чуулган маргаашаас буюу энэ сарын 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын дагуу үргэлжлэх аж.
Сэтгэгдэл (2)