Энэ сарын 23-нд буюу ням гаригт ирц хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт, 29-ны өдөр санал тэнцсэн хэсгүүдэд дахин санал авах болсон талаар СЕХ-ноос өчигдөр мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сарын 30-н хүртэл шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо.
Өөрөөр хэлбэл, Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)