Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ дугаар сарын 31-нд тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Монгол бөхийн өргөөнд 128 бөхийн барилдаан болно.
Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн гэж тогтоосон. Ийнхүү монголчууд их хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгож улс орны хэмжээнд 2012 оноос өргөн тэмдэглэдэг уламжлалтай.
Сэтгэгдэл (1)