09:30 цагт: Яамд, агентлагуудын гадаад харилцааны асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно.
09:45 цагт: БЛЮ СКАЙ тауэрийн Кристалл танхимд "Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай Европын холбооны эрх зүйн орчин" сэдэвт хурал болно. Хүнсний бус бүтээгдэхүүнд тавих шаардлага, хяналт шалгалтын талаар танилцуулна.
11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар “2016-2020 онуудад хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурна. Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Батлан хамгаалах яамны байранд болно.
11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд НЭМХ-ээс олон улсын харвалтын эсрэг өдрийн талаар мэдээлнэ.
11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Тогтвортой амьжиргаа 3 төслийн ажилчдыг хууль бусаар халсан талаар хүний эрхийн өмгөөлөгчид мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Дэлхийн монгол ногоон нэгдэл ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12:00 цагт: Монголын хүүхдийн ордны өмнө байрлах “Маамуу нааш ир” дууны хөшөөнд цэцэг өргөнө.