Орон нутгийн сонгуультай холбоотой Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх гэмт хэргийн шинжтэй 56 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдснийг прокурорын байгууллагаас хянаж байгаа аж.
Эдгээрээс эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нэг хэрэг, есөн гомдлыг нь шүүхэд шилжүүлж, 46 гомдлыг нь цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаагүй байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа юм байна.