ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ
09.00 цагт: АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг "Хөгжлийн Шийдэл" ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH Төсөл “Жижиг, дунд бизнесүүдийн санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт форум зохион байгуулна.
“BLUE SKY” ЗОЧИД БУУДАЛ
10.00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Бүгд Найрамдах Казахстан улсын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест”-тэй хамтран Монгол-Казахстаны бизнес уулзалтыг зохион байгуулана. Утас: 99107440
ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН
11.00 цагт: Иргэд, олон нийтийн зүгээс нийгэм, эдийн засгийн болон бусад ямар асуудлуудыг шинэ засгийн газраар шийдвэрлүүлэхийг хүсч буй талаарх олон нийтийн тандах судалгааны үр дүнг Канад улсын Элчин сайд болон Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн суурин төлөөлөгч, тус байгууллагын олон нийтийн судалгааны нэгж болох Чисапик Бийч Консалтинг компаний судлаач нар танилцуулна.
ОЮУНЫ ӨМЧ, УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
11.00 цагт: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас уулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ болон гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.30 цагт: Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан зургаан төлөөлөгчийн нэрийг хууль бусаар татсан асуудлаар мэдээлэл хийнэ.
"ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11.30 цагт: “Төрийн банк” ажилчдаа хууль бусаар халсан талаар халагдсан ажилчид мэдээлэл хийнэ.
12.00 цагт: “Дэлхийн Монгол ногоон нэгдэл” ТББ-аас Төв аймгийн Жаргалант, Заамар суманд уул уурхайн олборлолт явуулж байгальд хохирол учруулж буй зөвшөөрөлгүй компаниудын талаар мэдээлнэ.
12.30 цагт: МБОИЗ-ийн дэргэдэх “Ногоон парламент” байгууллагаас шонхор шувуу болон хууль бус ан агнуурын талаарх эрх мэдэлтнүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
"УЛААНБААТАР" ЗОЧИД БУУДАЛ
14.30 цагт: Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсөв” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг бодлого боловсруулагчид, судлаачид болон иргэний нийгмийн төлөөллийн дунд зохион байгуулах эхний уулзалт, хэлэлцүүлгийг “Монгол Улсын 2017 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдвээр хийнэ.