Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад паспорт авах гэж дугаарлах шаардлагагүй болсон талаар өнөөдөр мэдээлэв.
Өдөрт 1000 хүн шинээр гадаад паспорт авдаг байна. Зарим тохиолдолд 100 хоногт 94 мянган гадаад паспорт авч байгаа гэсэн статистик тоо гарчээ. Үүнтэй холбогдуулан ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн гурван газар гадаад паспортны захиалга авч эхлэхээр болжээ.
Тодруулбал Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадна Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төв, Драгон төвд байрлаж буй Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд очиж гадаад паспортоо захиалж боломжтой болсон байна. Ингэснээр гадаад паспорт захиалахын тулд 1-2 цаг зарцуулах боломжтой болж байгаа талаар Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү хэлэв.