Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэх Азербайжаны иргэнийг хуулийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлжээ.
Азербайжаны иргэн хүүхдийн хамт манай улсад нэвтэрсэн гэх ба түүний бичиг баримтыг Гадаадын иргэн харьяатын газраас хураан авсан байна.
Тэрээр Азербайжанд залилангийн гэмт хэрэгт холбогдож байсан гэх мэдээлэл байгаа юм. Тиймээс манай улсад байх хугацаандаа монгол иргэдэд, хөрөнгө оруулалт татаж өгнө гэх мэтээр залилан хийж явж байж болзошгүй хэмээн зарим эх сурвалж мэдээллэж байна.