Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий, тус дүүрэгт АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан зургаан хүний жагсаалтыг хасах тогтоол гаргасан.
Үүнийг эсэргүүцэн АН-ын гишүүд дус дүүргийн Засаг даргын тамгын газрын үүдэнд жагсааж зохион байгуулснаар иргэдийн дургүйцэлтэй тулгарчээ.
Жагсаал зохион байгуулж буй иргэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж, түгжрэл үүсгэн, иргэдийг бухимдуулж байгаа талаар замын цагдаагийн газраас мэдээллээ. Иймд тус иргэд жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг баримтлан үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай байгааг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Сэтгэгдэл (13)