Шастины Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт яг одоо "Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр"-т зориулсан өдөрлөг болж байна.
Өдөрлөг өглөө 08:00-11:00 цагийн хооронд үргэлжилэх юм. Энэ үеэр мэргэжлийн эмч нар харвалтын эрсдэл, хэрхэн урьдчилан сэргийлэх тэлаар зөвлөгөө өгч, өдөр тутамд хийх дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлах зэрэг сургалт явуулж буй юм. Энэхүү өдөрт зориулан Улсын Нэгдүгээр төв эмнэлгийнхэн өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөг 10:00-16:00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд иргэдийг үнэгүй үзэж оношилох аж.
Жил бүрийн аравдугаар сарын 29-нд “Тархины харвалтын дэлхийн өдөр” тохиодог. Монгол Улсад тархины харвалтын тохиолдол, нас баралтны тоогоороо дэлхийд дээгүүр жагсдаг. 2008 онд Манай улсыг ДЭМБ-аас харвалтын тархалт өндөр орны тоонд оруулсан байдаг.
Иймд жил бүрийн энэ өдрийг тохиолдуулан харвалтаас урьдчилан сэргийлэх, эмчилгээ оношлогооны тулгамдсан асуудлуудыг эмч, мэргэжилтнүүд хэлэлцдэг. Уг ажлын хүрээнд ийнхүү өнөөдөр иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч байна.
Тархины харвалт нь хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж, дэлхий дээр жилдээ 17 сая хүн, 6 секундэд нэг хүн харвалтанд өртөж байна гэсэн статистик тоо бий.