Өнөөдөр Шангри Ла зочид буудалд Монгол Улсын төлбөрийн системийг дунд хугацаанд хөгжүүлэх стратегийн баримт бичгийг танилцуулна.
Энэхүү хурлыг Төлбөр тооцооны үндэсний зөвлөлөөс зохион байгуулж байна. Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хурлыг нээн үг хэлэх аж. Хурал 10:30-11:30 цагт үргэлжилэх юм байна.
Төлбөр тооцооны үндэсний зөвлөл нь анх Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/167/46 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан.
Тус зөвлөл нь төлбөр тооцоонд оролцогч талуудын хооронд мөнгөн хөрөнгийг солилцох үр ашигтай, найдвартай бүтцийг хөгжүүлэх, технологийн дэвшлийг ашиглан банкны үйлчилгээнд бүрэн хамрагддаггүй болон хөдөө орон нутгийн иргэдэд банк, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг шуурхай хэлбэрээр хүргэж, улмаар бэлэн мөнгөний хэрэглээг багасгаж, бэлэн бус төлбөр тооцоог нийтийн хэрэглээ болгох зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг юм.