“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний алба хог тээврийн 12 машин, 266 хүний бүрэлдэхүүнтэйгээр, 12 хэсэгт хуваагдан нийслэл хотын төвийн зургаан дүүргийн 4 936 554 мкв буюу 337.7 км талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг.
2016 оны 10 сарын 26-ны өдөр хариуцсан зам талбайгаа цэвэрлэж, гарсан 40.84тн хог хаягдлыг 15 рейсээр тээвэрлэсэн байна хэмээн Хот тохижилтын газраас мэдээллээ.