УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд гишүүд асуулт тавьж хариулт авч буй. Өнгөрсөн хугацаанд авлигад өртөх эрсдэл бүхий ямар салбар байгааг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуусан юм.
АТГ-ын дарга н.Энхжаргал “Авлигын эрсдэлд өртөх магадлалтай салбарыг иргэний байгууллагын судалгаагаар тодорхойлж гаргадаг. 2015 оны байдлаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарын жагсаалтад яамдаас Барилга хот байгуулалтын яам тэргүүлж, удаах байрт Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд тус тус багтсан байна. Харин агентлагуудаас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг нэгдүгээрт бичигдэж, АМГ, ГЕГ мөн багтжээ. Харин аймгуудаас Баян-Өлгий, Завхан, Дундговь, Өмнөговь багтсан байна” гэлээ.
Олон улсын байгууллагын судалгаагаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарт улстөрчид, хууль хяналт, мэргэжлийн хяналт, яамд багтдаг байна.
Сэтгэгдэл (1)