Саяхан Ази тивийн аварга болсон залуу тамирчин М.Анхцэцэг Мексикийн Мериад хотноо зохиогдож байгаа хүндийг өргөлтийн оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Дэлхийн аварга боллоо.
Тодруулбал, тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн Мөнхжанцангийн Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг /огцомоор 105 кг, түлхэлтээр 130 кг/ өргөж, оюутны Дэлхийн аваргын болзлыг хангалаа. Энэ жинд Мексик, Канадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн аж. Тэрээр огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан боловч өргөлтийн явцад бага зэрэг бэртэл авсан байна. Тэмцээний үеэр Канад дасгалжуулагч түүнд тусалжээ.
Тэрээр санхүү мөнгөний асуудлаас болоод дасгалжуулагчгүй явсан ч ийнхүү эх орныхоо нэрийг дуурсгаж, дэлхийн аварга хэмээх алдрыг хүртэж чадлаа.
Шууд бичлэгийг ЭНД дарж үзнэ үү?
Сэтгэгдэл (4)