Энэ сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд газрын тос олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компанийн 21 ажилтан үл мэдэх шингэнд хордож дөрван хүн нас барсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Тэгвэл эл хэргийн талаар ЭМЯ болон Нийгмийн эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ.
Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байгаа аж. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулжээ. Тандалт судалгаанаас эдгээр хүмүүсээс 18 хүн нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн гэсэн байна.
Харин уг шингэн нь хаана байсан, ямар шингэсэн болох талаар ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "“Петрочайна Тачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” компаний ажилчид махны агууллахад байсан шингэнийг архи гэж андуурч найруулж уусны улмаар эдгээр иргэд хордсон. Одоогийн байдлаар энэхүү шингэнийг уусан байх магадлалтай 23 хүн байна. Мөн тэнд ажилладаг 200 гаруй ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт оруулж, асуумж тандалт судалгаанд оруулахад эдгээр хүмүүсээс 18-нь уг шингэнийг 2-8 балгаар хэрэглэсэн байсан. Урьдчилсан байдлаар мителийн буюу техникийн спирт уусан бах магадлалтай гэсэн дүгнэлт гарсан" гэдгийг онцоллоо.
Энэ бодис нь хүний биеийг үхэлд хүргэдэг аюултай шингэн аж. Хордлого авч нас барсан гэх дөрвөн хүний нэг нь газар дээрээ, нөгөө хоёр нь эмнэлгийн тусламж авч чадалгүй эмнэлэгт хүрэх замдаа нас барсан байна. Нөгөө нэгийн нь биеийн байдал маш хүнд эмнэлэгт ирсэн. Эмнэлэгт ирснээс хойш 6 цагийн дараа нас баржээ. Харин эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн биеийн байдал харьцангуй тогтворжсон гэдгийг энэ үеэр онцоллоо. Хордлого авсан хүмүүсийн дийлэнх нь 20-30 насны залуус байжээ.