Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас шалгаж байгаа. Түүний ойрын хоёр ч хүнийг саатуулснаас гадна эхнэрийнх нь гадагшаа зорчих эрхийг хассан. Харин Н.Алтанхуяг энэ бүхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг буруутгаж байгаа юм. Тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг хэд, хэдэн ноцтой мэдэгдлийг хийсэн. Харин Ерөнхийлөгч энэ хугацаанд ямар нэгэн байдлаар дуугараагүй бөгөөд өчигдөр өөрийн цахим хаягаар дамжуулан байр, сууриа илэрхийлжээ. Ингээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын байр, суурийг 24VS 24 онцолж байна.
Н.Алтанхуяг:
Монголын баялагыг сорчлоод Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт зэрэг газраас цөөхөн хүмүүс хөрөнгө мөнгө завшаад байна гээд хэлсэн чинь манай Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэлийнхэн их л амь тавьж байх шиг бололтой юм.
Цөөхөн хэдхэн хоногийн дотор гурав, дөрвөн эмэгтэйг цагдан хорилоо. Ер нь бол манай ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийн бий болгосон хууль хяналтын байгууллагын дотор нэгэн хонгил байдаг гэдгийг би өнгөрсөн дөрвөн сард хэлж байсан. Тэгвэл тэр хонгил руугаа шахаж оруулах гэсэн оролдлого намайг Ерөнхий сайд байхаас л явж эхэлсэн. Харин одоо ойр хавийн хүмүүсийг маань барьж хорьчихоод одоо тэдэнтэй маань холбогдуулж бас нэгэн зохиомол хэрэг рүү оруулж байгаа байх. Энд бол айж ичээд байх зүйл байхгүй, үнэн мөн хэзээд ялна. Гэхдээ би хоёр зүйлд харамсаж байна. Намайг эртхэн шиг шууд дуудаад асуучихгүй, заавал ойр хавийнхан, Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа гээд олон хүнийг шорон гянданд тарчилааж байх хэрэг юу байхав дээ. Ер нь шорон гяндангаар тарчлаадаг явдлыг болих хэрэгтэй. Намайг тэр шорондоо хийчихээд одоо тэр олон хүнийг суулах цаг нь болсон гэж би бодож, өнөөдөр ирж байна. Харин цаг нь их давчуу хэллээ. Тэд намайг зугтана гэж бодсон юм байлгүй дээ. Эцэст нь хэлэхэд Ц.Элбэгдорж бид нар 1990 оноос л эхлэн ардчиллын төлөө явсан. Ер нь Ц.Элбэгдоржийн үгэнд л заавал орох ёстой. Харин орохгүй бол шоронд ордог Ардчилалын төлөө би яваагүй. Ийм хоёрхон сонголттой ардчилал Монголд байж болохгүй шүү дээ. Би Ц.Элбэгдоржийн төлөө биш эх орныхоо төлөө зүтгэмээр байна. Шоронд хийсэн ч гэсэн бууж өгөхгүй тэмцэнэ |
Ц.Элбэгдорж:
Учир мэдэх нэгэн: Намайг гүтгэхээр, надаас “айхгүй” гэхээр, надтай тэмцэхээ мэдэгдэхээр.
Би тайвширдаг. Намайг яах ч үгүйг мэддэг болоод л тэр. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа.
Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая |
Сэтгэгдэл (63)