Улаанбаатар хотын захирагч С.Батболд "Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнийг зохион байгуулаагүй гэдгээ албан ёсоор мэдэгдээд байна.
Түүнийг энэ сарын 22-ны өдөр "One event Hall"-д болсон дуучин С.Амармандахыг ОХУ-ын дипломат ажилтан зодсонтой холбогдуулан тус цэнгүүнийг зохион байгуулсан гэх хардлага байв.
Хотын дарга С.Батболд дээрх асуудлаар нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй бөгөөд тус цэнгүүнд урилгаар оролцсон гэнэ. Түүнчлэн “Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын дипломатчид шилээр цохиулах үед байгаагүй гэлээ.
"Аз жаргалтай Улаанбаатар" цэнгүүнийг “Аз жаргалтай залуус” залуучуудын клубээс зохион байгуулжээ. Цэнгүүндээ ОХУ, БНХАУ-ын ЭСЯ-ны дипломат төлөөлөгчид болоод хотын удирдлага, УИХ-ын гишүүдийг урьж, оролцуулсан юм байна.
Сэтгэгдэл (18)