Ардчилсан намын VI их хурал одоо эхлэх гэж байна. /2016.12.06-2016.12.07/ Энэ удаагийн Их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд хуралд оролцох гишүүдээ өглөөний 07:00 цагаас эхлэн бүртгэж эхэлсэн байна.
Хурлаар улс төрийн илтгэл, АН-ын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчилсэн найруулга гэсэн гурван зүйлийг хэлэлцэхээр төлөвлөн өчигдөр Гүйцэтгэх зөвлөлийн хурлаараа оруулсан билээ. Мөн энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгох юм.
Сэтгэгдэл (1)