зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Шинэбаяр: Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг ТББ-уудтай ч хамтран явуулах боломжтой

2016-12-06
0
ЖИРГЭХ

ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Ш.Шинэбаяртай ярилцлаа.

 

 

-Тахарын ерөнхий газар татан буугдаж, ЦЕГ-ын Гэрч хохирогчийг хамгаалах хэлтэс байгуулагдаад багагүй хугацаа өнгөрч байна. Байгууллагынхаа хэрэгжүүлж буй чиг үүргийн талаар манай уншигчдад товч танилцуулна уу?

 

-Монгол Улсад Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр батлагдаж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. 

 

Хуульд гэрч, хохирогчийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах чиг үүргийг цагдаагийн байгууллага, тахарын алба, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, мөрдөх алба гэсэн байгууллага хэрэгжүүлэхээр зааж өгсөн байдаг. Үүний дагуу гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагаа явагдаж байсан.

 

Харин 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Их хурлаас Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болгож, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Тахарын албаны хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. 

 

Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан дээрх эрх бүхий байгууллагууд дэргэдээ гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын тусгай нэгжтэй болно гэж хуульчилж өгсөн. 

 

Үүний дагуу 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ЦЕГ-ын даргын тушаалаар ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс байгуулагдаад үйл ажиллагаа явуулж байна.

 

-Үйл ажиллагаандаа ямар хууль, журмыг баримталж байна вэ?

 

-Манай хэлтэс цагдаагийн албаны нэгж учир Цагдаагийн албаны тухай хууль, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог. 

 

Мэдээж, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулиа баримтална. Уг хуульд заасан хамгаалалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх тухай Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан журмыг хэрэгжүүлэн ажилладаг.

 

-Гэрч хохирогчийг хэрхэн хамгаалдаг вэ, ямар орчин бүрдсэн байдаг вэ зэрэг асуулт иргэдээс түгээмэл ирдэг. Та энэ асуултад хариулт өгөөч.

 

-Өнөөдөр манай улсад гэмт хэргийн нөхцөл байдлаас үүдэн гэрч, хохирогчид заналхийлэх тохиолдлууд гарч байна. 

 

Аливаа гэмт хэргийн гэрч, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд заналхийлэл учирсан тохиолдолд тухайн иргэн хэрэг шалгаж буй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч болон өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргах боломжтой. 

 

Хүсэлтийг хүлээн авсан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэмт халдлага үйлдэх бодит нөхцөл байдал, аюулын эрсдэлийн түвшин шалгаж тогтоогоод гэрч, хохирогчийг хамгаалалтад авах саналаа прокурор, шүүгчид гаргадаг. 

 

Хэрэв эрсдэлтэй байна гэж үзвэл хамгаалалтад авах шийдвэр гаргана. Ингээд прокурор, шүүгчийн шийдвэрийн дагуу Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс аюулгүй байдал хамгаалалтын арга хэмжээгээ хэрэгжүүлж, гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, туслалцаа дэмжлэг үзүүлэх ажлыг журмынхаа дагуу хийдэг.

 

-Гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг ТББ-уудын тусламжтайгаар явуулах боломжтой гэж ярьж байсан. Танай байгууллагаас зарим ТББ-ын төлөөллүүдтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан гэсэн. Ямар үр дүн гарав.

 

-Гэрч, хохирогчийг хамгаалах ажил Монгол Улсад шинэ тутам хөгжиж байгаа үйл ажиллагаа учир дан ганц төрийн байгууллагын хүчээр явуулах нь учир дутагдалтай. Тиймээс ТББ-уудтай нягт хамтран ажиллаж, үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, үр дүнтэй, оновчтой болгох зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээний журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байх хугацаандаа ТББ-уудын саналыг авч, хэлэлцүүлэг явуулсан. 

 

Энэхүү хэлэлцүүлэгт манай улсад хүний эрх, хүчирхийллийн эсрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хүчирхийлэлд өртсөн, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэдэд туслалцаа үзүүлдэг ТББ-ууд идэвхтэй оролцож, саналаа өгч хамтран ажилласанд талархаж байгаа. 

 

Энэ ажлын үр дүн гэвэл, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан аюулгүй байдлын есөн хэлбэрийн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэх журмууд нэлээн боловсронгуй болж, хэрэгжих боломжтой болж байна.

 

-Аюулгүй байдлыг хамгаалалтын есөн хэлбэр байдаг гэлээ. Ямар ямар аргаар гэрч, хохирогчийг хамгаалдаг юм бэ?

 

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд зааснаар сэтгэлзүйн хамгаалалтын арга хэмжээ, аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ гэж хоёр төрөлд авч үздэг. Аюулгүй байдлын хамгаалалтын арга нь есөн хэлбэртэй байхаар хуульчилсан. 

 

Тухайлбал, урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, мэдээллийн нууцлалыг хангах, гэрч, хохирогчийг нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах, амь насанд аюултай нөхцөл байдал арилах хүртэл аюулгүй газарт түр байрлуулах, биечилсэн хамгаалалт, гэрч, хохирогчийн баримт бичгийг солих, нүүлгэн шилжүүлэх, гадаад төрхийг мэс заслын болон мэс заслын бус аргаар өөрчлөх аргууд байдаг.

 

-Бодит байдал эдгээр аргыг хэрэглэхэд ямар нэгэн алдаа дутагдал гарсан уу. Ер нь цаашид хэрэглэхэд боломжтой гэж үзэж байгаа юу, албаныхан.

 

-Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль батлагдсанаар хэрэгжиж эхэлсэн, шинэ тутам хөгжиж буй үйл ажиллагаа учир алдаа, дутагдал байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ хуульд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол гаргаагүй. 

 

Тодорхой хэмжээний үр дүнд хүрсэн, цаашид гэрч, хохирогчийг төр хамгаалах боломжтой гэдгийг харуулсан. Мөн миний амь нас, эрүүл мэндийг хамгааладаг юм байна гэсэн итгэл иргэдэд төрсөн, энэ үйл ажиллагааг мэддэг болсон байх гэж бодож байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

0
ЖИРГЭХ
Санал болгох
Цахимаар залилах гэмт хэрэгт иргэд өөрийн дансаа ашиглуулж, өөрөө гэмт хэрэгт холбогдох тохиолдол бүртгэгдэж байна
"Сансар гарден" цэцэрлэгийн багш хүүхдүүдийг сандалтай нь "скочидсон" хэргийг шалгаж байна
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зеочин (182.160.41.1)
    Гэрч хохирогчийг төрийн бус байгууллагатай чхамтран хамгаалж болно гэж юу солиороод байгаа амьтан бэ? Нэртэйгээр нь хүнд ночтой гэмт хэрэгтнүүдийг олон нийтийн тусламжтайгаар илрүүлдэг болно гээч. тэгвэл эрүүгийн цагдаагийн өндөр тэргэжилтэн, нарийн технологи ч хэрэггүй гэж хэлэх нь дутуу байх шив. Юмаа мэдэж байж, олон нийтийг мунхаруулж, төөрөгдүүлээч
    2016 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.41.246)
    ENE HORIHOD BAISAN HACHIN UYM TSAGDAAD ORJEE
    2016 оны 12 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбоо Италийн арьс, ширний үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллана
    21 мин
  • Нийслэл улсын төсөвт 263 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
    3 цаг 5 мин
  • Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийлээ
    3 цаг 11 мин
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
    3 цаг 23 мин
  • Г.Занданшатар: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд санд шалгалт оруулж, зарцуулалтыг нээлттэй болгоно
    6 цаг 8 мин
  • Х.Нямбаатар: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг ухаалаг программ хангамжид шилжүүлнэ
    6 цаг 15 мин
  • Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо
    6 цаг 19 мин
  • "Ухаа худаг цахилгаан станц" 100 сая дахь кВт.цаг цахилгаан эрчим хүчээ үйлдвэрлэв
    7 цаг 38 мин
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар хуралдлаа
    7 цаг 55 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
    9 цаг 1 мин
  • АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
    9 цаг 50 мин
  • Өвлийн саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    10 цаг 7 мин
  • Ээжүүдийг ялгаварлахыг тэвчиж чадахгүй нь
    10 цаг 31 мин
  • Битүүмжлэх технологийг ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна
    11 цаг 44 мин
  • "Токиогийн Их дуулга"-д зодоглох Монголын 16 жүдоч
    12 цаг 1 мин
  • “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээнд ногоон барилгын салбарынхан оролцлоо
    12 цаг 11 мин
  • "ОХУ-Украины дайн"-ыг зогсоох хэлэцээрийн эргэн тойронд...
    12 цаг 45 мин
  • Г.Занданшатар: “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийнхан зээл төлөөд өгөөч, үнэ нэмээд өгөөч гэсэн хоёрхон өгүүлбэртэй сууж байна. Өөрсдөө юу хийх нь тодорхойгүй
    13 цаг 21 мин
  • Барилгын ажил нь есөн жил гацсан СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    13 цаг 26 мин
  • Хонконг: Албаныхан "гал түймэрт өртсөн зарим хохирогчдын шарилыг хэзээ ч гаргаж чадахгүй байх" гэв
    13 цаг 30 мин
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Бөхөө үзэнгээ битүү шөл ууж дархлаагаа дэмжих ӨДӨР
  • Улс тунхагласны ойд хоёр жил дараалан түрүүлсэн С.Сүхбат заан
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • 24 баримт: Дэлхий дээр Тусгаар тогтнолын өдрийг 80 улс тэмдэглэдэг
  • Офицеруудын ордноос Ботаник хүртэлх авто замын 1-р эгнээг бүрэн камержуулж байна
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
  • Тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлснээр янжуур тамхины дундаж үнэ 15 мянгад хүрнэ
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • П.Наранбаяр: "Бага ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлнэ"
  • Ж.Алдаржавхлан: Сургуулийн бүс орчмоос 500 метрийн зайд тамхи татахыг хориглосон зайг ойртуулах нь буруу
  • Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • "Болор цом-43" наадмын тэргүүн шүлэг
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв
  • Жан Жоркаефф: Пари Сен-Жермений анхны ахлагч ба клубын уламжлалыг үндэслэгч
24 баримт
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • О.Номинчимэг: Тамхины онцгой албан татварыг хүүхэд залуусын хөгжил, тамхины эсрэг тэмцэлд зориулна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК