24tsag.mn сайтын зүгээс уншигч та бүхэнд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан "Наадам айсуй" цуврал нийтлэлийг хүргэж байна. Энэхүү цувралаар өнгөрсөн жил айргын тавд хурдалсан зургаан насны морьдыг танилцуулах юм.
-Түрүү жил айргийн тавд хурдалсан таван их нас-
Түрүү магнай: Ховд аймгийн Чандмань сумын манлай уяач Батчулууны Ерөөлтийн халтар морь,
Аман хүзүү: Говь Алтай аймгийн Халиун сумын уяач Ганзоригийн Чинзоригийн дөлгөөн халтар морь,
Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Пүрэвийн Батсайханы сартай халиун морь,
Айргийн дөрөв: Архангай аймгийн Хотонт сумын тод манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан морь,
Айргийн тав: Налайх дүүргийн уяач Ц.Даваагийн хээр морь хурдалж байв.