Ардчилсан намын зургаадугаар Их хурал Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Их хуралд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нийт 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа.
Их хурлаар Ардчилсан нам үзэл баримтлал, үндсэн дүрмээ шинэчилж, намын даргаа сонгоно гэсэн мэдээлэл буй.
Тэгвэл яг одоо Ардчилсан намын Их хуралд тус намын дарга З.Энхболд илтгэл тавьж байна. Тэрбээр хэлэхдээ:
"МАН мөрийн хөтөлбөрийнхөө яг эсрэг ажиллаж байна. Давхар дээлээ тайл гээд талбай дээр жагсаал хийж байсан хүн өөрөө давхар дээл өмчихсөн байж байна. Түүнчлэн ах дүүс, хамаатан садангууд төрийн албаар дүүрлээ. Мөн өр ширийн асуудалд маш худал мэдээлэл тарааж байна. Гэтэл Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэх ор үндэсгүй гэтгэлэг тарааж байна. Мэргэжлийн гэх Засгийн газартай болсноос хойш долларын ханш өдөрт 100 төгрөгөөр нэмэгдэж байна. эрх баригч нам Ардчилсан намын үед хийж байсан сайн гэх хөтөлбөр болгоныг зогсоосон" гэв.
Сэтгэгдэл (2)