Ардчилсан намын зургаадугаар Их хурал хаалттай горимд шилжин хуралдаж байгаа.Тус Их хуралд Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас ирсэн 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Энэ удаагийн хурлаар намын үзэл баримтлал, үндсэн дүрмийн шинэчлэлээ хэлэлцэж байгаа юм. Тэгвэл намын даргыг хэзээ сонгох талаар АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Нэгдүгээр сарын 22-нд улс орон даяар 330-аад сум, есөн дүүрэгт бүх анхан шатны намуудын үүрүүдийн хурал болно. Энэ хурлаар намын үүрийн дарга нарыг ил тод нээлттэй сонгоно. Үүний дараа нэгдүгээр сарын 29-н хавьцаа бүх шатны сонгууль явагдана. Хоёрдугаар сарын 20-доор сунгаагаар намын даргаа сонгох асуудлыг төлөвлөж байна” хэмээн мэдэгдсэн.
Сэтгэгдэл (5)