Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны 60 жилийн ойн медалийг тус хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Даваагийн Дашдовдон /1984-1989 он/, Галсангийн Дашзэвэг /1989-1990/, Самдандоржийн Жамц /1993-1994 онд/ нарт гардууллаа.
МҮОХ үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэхүү түүхт 60 жилийн ойн нэгдсэн хурал 12 дугаар сарын 21-нд болно. Тус хурлаас өмнө МҮОХ-ны удирдлагууд спорт холбоод, спортын зүтгэлтнүүдтэй цуврал уулзалт хийх юм.
Уг уулзалтын салхийг МҮОХ-г удирдаж байсан ахмадууд ийнхүү хагалж МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин нар тус байгууллагыг удирдаж байсан үе үеийн ерөнхийлөгч нартаа талархал илэрхийлж баяр хүргэв.
Сэтгэгдэл (2)