Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрч дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Өнөөдөр утаа үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэнийг хүүхэд багачуудын амьсгалын замын өвчлөл харуулж буй.
Агаарын бохирдол, амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд утаа ихтэй бүсийн 51 сургуулийн 40 мянга орчим сурагчид амны хаалт тарааж өгсөн талаар өнөөдөр Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэлэв. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч буй талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл Хангарьд ордонд өнөөдөр хуралдлаа.
Дахин зуух тарааж, бичиг цаасны ажилд мөнгө зарцуулж, тендер зарласаар байтал хавар болж утаа арилна гэдэгт төлөөлөгчид нэг байр суурь илэрхийлсэн. Харин цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр утаа багасах боломжтой
2017 онд агаарын бохирдлыг бууруулахад Улсын төсвөөс таван тэрбум, нийслэлээс гурван тэрбум 150 сая, "Улаанбаатар Цэвэр агаар төсөл"-өөс 2.6 сая ам.доллар зарцуулах аж.
Гэвч хурлын үеэр тэд энэ жил агаарын бохирдолд төсөвлөөд буй мөнгийг үр ашигтай зарцуулах нь чухал гэдгийг онцолж ач холбогдол бага зүйлд зарцуулахгүй байхыг иргэдийн хурлын гишүүдэд санууллаа.
М.Дэлгэрэх даргын мэдээлснээр эхний ээлжинд агаарын бохирдлыг бууруулахад амны хаалт тараах болон “утаагүй” гэх зуух, түлш тараах гэнэ. Түүний мэдээлэлд дурдсанаар Нийслэлээс төсөвлөсөн 3.1 тэрбум төгрөгөөс сайжруулсан зуух-450 сая төгрөг, түлшинд-400 сая, хэвлэл мэдээлллийн оролцоог нэмэгдүүлэхэд-500 сая төгрөг тус тус зарцуулах юм байна. Мөн НЭМГ-тай хамтран нарийвчилсан судалгаа гаргахад-600 орчим сая төгрөг шаардлагатай байгаа аж. Түүний энэхүү мэдээллийг хуралд оролцсон гишүүд шүүмжилж байв.
Өнгөрсөн жил Нийслэлийн утааг бууруулахад 172 тэрбум төгрөг зарцуулжээ. Түүнчлэн “утаагүй” зуухыг өнгөрсөн хоёр жилд хураан авч цөөлсөн байна. Дахин зуух тарааж, бичиг цаасны ажилд мөнгө зарцуулж, тендер зарласаар байтал хавар болж утаа арилна гэдэгт төлөөлөгчид нэг байр суурь илэрхийлсэн. Харин цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр утаа багасах боломжтой гэж энэ үеэр үзсэн юм.
Тодруулбал, шөнийн хямд өртөгтэй цахилгаан эрчим хүчийг хуримтлуулж, өдөр нь 16 цагийн турш дулаанаа ялгаруулах энэхүү технологийг Монголд нутагшуулаад байгаа аж.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)