Өчигдөр Баянгол дүүрэгт таван иргэн архины хордлогын улмаас нас барсан байж болзошгүй тухай мэдээллийг бид хүргэсэн билээ.
Тэгвэл нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Иргэдийг эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон байна.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын хэлснээр “Хохирогч нарт шүүхийн шинжилгээг албан ёсоор хийсэн. Дөрвөн хүн шингэн зүйлийн хордлого гэсэн дүгнэлт гарсан. Яг ямар шингэн зүйлээс хордсон нь эд эсийн шинжилгээгээр гарна. Хугацаа шаардлагатай байна. Хэргийн газраас шингэн зүйлүүдийг олж хураасан” гэсэн юм.
Сэтгэгдэл (6)